Удирдлагын академи

Удирдлагын академи

Удирдлагын академи нь захиалагч байгууллага болон суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын агуулгыг баяжуулах, зохион байгуулалт, арга зүй, технологийг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх, багшийг чадваржуулах, эрдэмжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Удирдахуйн ухаан, аюулгүй байдлын удирдлага, стратегийн тэнхим

Цагдаагийн байгууллагад хэлтэс, газрын дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хэлтэс, газрын дарга, хорих ангийн дарга, онцгой байдлын байгууллагад хэлтэс, газрын дарга, аврах, гал унтраах ангийн дарга, хил хамгаалах байгууллагад хилийн тусгай ангийн захирагч, штабын даргын албан тушаалд ажиллах бүрэн чадамжийг эзэмшүүлдэг.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Захиалагч байгууллага болон суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын агуулгыг баяжуулах;
  • Зохион байгуулалт, арга зүй, технологийг боловсронгуй болгох;
  • Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх;
  • Суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх;
  • Багшийг чадваржуулах, эрдэмжүүлэх

Сургалтын хөтөлбөр

  • Хууль сахиулах удирдлага магистр “103912” 
  • Хууль сахиулах удирдлага доктор “10320103”

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Профессор, хурандаа Доржийн Гандаваа
  • Дэд профессор, цагдаагийн ахмад Ивановын Ургамал
  • Дэд профессор, цагдаагийн хошууч Цэдэнбалын Байгаль
  • Дэд профессор, доктор (Ph.D) Цагааны Ганболд
  • Ахлах багш, хошууч Амгалангийн Тэмүжин