Удирдлагын академи

Удирдлагын академи

Удирдлагын академи нь захиалагч байгууллага болон суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг харгалзан сургалтын агуулгыг баяжуулах, зохион байгуулалт, арга зүй, технологийг боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, суралцагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн мэдлэг, чадварыг олгох, хандлагыг төлөвшүүлэх, багшийг чадваржуулах, эрдэмжүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн удирдлага, стратегийн тэнхим

Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад шаардагдах удирдахуйн ухааны онолын мэдлэг, мэргэжлийн удирдлагын чадвар эзэмшсэн, удирдах ажилтны болон судлаачийн ёс зүй, харилцааны зөв төлөвшилтэй удирдах ажилтныг сургаж төлөвшүүлнэ.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Цагдаагийн байгууллагын удирдлагад тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, шийдвэрлэх, мэргэжлийн болон нийгмийн чадвараа тасралтгүй хөгжүүлэх;
  • Нөхцөл байдалд тал бүрээс дүн шинжилгээ хийх, удирдлагын оновчтой шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх;
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулахад шаардлагатай удирдахуйн ухааны онолын мэдлэг, чадвар эзэмшүүлэх;
  • Хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, удирдагч болон судлаачийн ёс зүй, харилцааны зөв хандлагыг төлөвшүүлэх

Сургалтын хөтөлбөр

  • Цагдаагийн стратеги магистр “103208”

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Профессор, цагдаагийн хурандаа Бибишийн Одбаатар
  • Дэд профессор, цагдаагийн хошууч Ганмягмарын Болор-Эрдэнэ

Албан хаагчид