Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх, бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн боловсролын түвшинд хөрвөх боломжтой шинэ мэргэжлүүдээр сургалтын агуулга хэлбэрийг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус тэнхим нь улсын хил хамгаалалтын ердийн болон онцгой нөхцөлд холбоо, мэдээллийн технолоийн техник хэрэгслийг үр ашигтай ашиглах, холбоо, мэдээллийн техник хэрэгслийг оновчтой зохион байгуулах мэдлэг, чадвар, хандлага, мэргэжлийн төлөвшлийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.