Хилийн албаны сургууль

Хилийн албаны сургууль

Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх, бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн боловсролын түвшинд хөрвөх боломжтой шинэ мэргэжлүүдээр сургалтын агуулга хэлбэрийг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Ар тал, эдийн засгийн тэнхим

Тус тэнхим нь “Эдийн засаг–Ар талын алба” мэргэжлээр бакалаврын түвшинд сургалт явуулж, цэргийн ар талын хангалт, хилийн цэргийн аж ахуй, хилийн цэргийн санхүүгийн удирдлага, макро болон микро эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, зардлын удирдлагын бүртгэл, мөнгөний онол ба бодлого, санхүүгийн эконометрикс зэрэг өргөн хүрээний чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Сургалтын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Сургалтын хөтөлбөр, стандарт боловсруулах, шинэчлэх;
  • Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
  • Сургалтын чанарт хяналт тавих, үнэлгээ хийх;
  • Оюутны мэдлэг, ур чадварыг үнэлэх, дүгнэх;
  • Багш нарын мэргэжлийн хөгжил, чадавхыг дэмжих;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;
  • Цэргийн ар тал, хангалт, санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх;
  • Сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага боловсруулах;
  • Онол, практикийн уялдаа холбоог хангах;
  • Салбарын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Оюутны дадлага, үйлдвэрлэлийн сургалтыг зохион байгуулах;
  • Сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах;
  • Дотоод хяналт, чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэх;
  • Байгууллагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах.

Сургалтын хөтөлбөр

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн профессор, хурандаа Цэвэгсүрэнгийн Одонгэрэл;
  • Дэд профессор, дэд хурандаа Лхагвын Лхагвасүрэн;
  • Ахлах багш, ахмад Б.Юмаажав;
  • Лаборант, ахлах ахлагч Дэмбээхүүгийн Энх-Эрдэнэ.

Албан хаагчид