Хилийн албаны сургууль

Хилийн албаны сургууль

Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх, бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн боловсролын түвшинд хөрвөх боломжтой шинэ мэргэжлүүдээр сургалтын агуулга хэлбэрийг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хилийн албаны тэнхим

Тус тэнхим нь “Төв сургууль” байгуулагдсан цагаас өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Хилийн албаны сургуулийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг тэргүүлэх нэгж юм. Тэнхим нь улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах мэдлэг боловсролтой, ур чадвартай үе үеийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэж ирсэн бөгөөд 1934 онд анхны тэнхимийн эрхлэгчээр ахмад Ч.Лувсан томилогдон ажиллаж байсан түүхтэй. Тус тэнхим нь тэнхимийн профессор, дэд профессор, ахлах багш, багш, лаборант зэрэг нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.

 

Гүйцэтгэх чиг үүрэг

  • Сургалтын хөтөлбөр боловсруулах;
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх;
  • Сонсогч , суралцагч нарыг сургаж, бэлтгэх.

Сургалтын хөтөлбөр

  • “Хил судлал” бакалаврын сургалтын хөтөлбөр;
  • “Хил судлал-эрх зүй” бакалаврын сургалтын хөтөлбөр;
  • “Хил судлал” магистрын сургалтын хөтөлбөр;
  • “Хил судлал” докторын сургалтын хөтөлбөр.

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн профессор, дэд хурандаа Баатарын Мөнхбат;
  • Ахлах багш, хурандаа Гэндэндарамын Наранбаатар;
  • Ахлах багш, дэд хурандаа Галдандагвын Чингэс;
  • Ахлах багш, дэд хурандаа Лхагвасүрэнгийн Оюунбат;
  • Ахлах багш, дэд хурандаа Доржгочоогийн Бадамдорж;
  • Багш, ахмад Цэрэнчимэгийн Цэвээнрэвдан;
  • Лаборант Баттулагын Ариунтунгалаг.

Албан хаагчид