Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх, бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн боловсролын түвшинд хөрвөх боломжтой шинэ мэргэжлүүдээр сургалтын агуулга хэлбэрийг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус тэнхим нь Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар анх байгуулагдаж, “Хил хамгаалалтын инженерийн байгууламж, техник хэрэгслийн ашиглалт” бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хил судал”, “Шалган нэвтрүүлэх алба”, “Эдийн засаг”, “Сэтгэл судлал” бакалаврын мэргэжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа сонсогч, суралцагчдад хилийн инженерийн хангалтын онолын мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна.