Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх, бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн боловсролын түвшинд хөрвөх боломжтой шинэ мэргэжлүүдээр сургалтын агуулга хэлбэрийг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус тэнхим нь Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн дээд сургуульд 1997 онд Шалган нэвтрүүлэх албаны тэнхим нэртэйгээр байгуулагдаж, “Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа” “Шалган нэвтрүүлэх алба” бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сонсогч, суралцагчдад хилийн шалган нэвтрүүлэх албаны чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна.