Эрдэм шинжилгээ, инновацын газар Хэвлэл, редакцын төв

Товч танилцуулга

Эрдэм шинжилгээ, инновацын газрын Хэвлэл, редакцын төв нь багш, судлаачдын оюуны бүтээлд хянан магадалгаа хийж, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, судалгааны ёс зүйд хяналт тавих, “Хууль сахиулахуй” улирал тутмын онол, арга зүйн сэтгүүл эрхлэн гаргах, Их сургуулийн бүтцийн нэгжийн захиалгаар хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэвлэлийн эх бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг.

Гүйцэтгэх чиг үүрэг

“Хууль сахиулахуй” онол арга зүйн сэтгүүлийг улирал бүр эрхлэн гаргах, Их сургуулийн Судалгааны ёс зүйн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, судалгааны ёс зүйд хяналт тавих, багш, судлаачдын оюуны бүтээлд хянан магадалгаа хийж, дүгнэлт гаргах, Их сургуулийн бүтцийн нэгжийн захиалгаар хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэвлэлийн эх бэлтгэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.