Эрдэм шинжилгээ, инновацын газар Багш, суралцагчийн хөгжлийн төв

Товч танилцуулга

Багш, суралцагчийн хөгжлийн төв нь Их сургуулийн багшийн хөгжлийг дэмжих, багш нарын цогц чадамжийг дээшлүүлэх замаар сургалт, судалгааны арга зүйд чанарын шинэчлэл хийх, багш нарын залгамж холбоог тасралтгүй бэлтгэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бие даан тасралтгүй хөгжих эрх зүйн болон материаллаг орчин нөхцөлийг бүрдүүлэх, сонсогч оюутны холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, соёл, олон нийт, клуб дугуйлан зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Гүйцэтгэх чиг үүрэг

Багшийн хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, суралцагчийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, сонсогч оюутны холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.