Эрдэм шинжилгээ, инновацын газар Эрдэм шинжилгээний хүрээлэн

Товч танилцуулга

Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа нь аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, үр дүнг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад чиглэнэ.

Гүйцэтгэх чиг үүрэг

Шинжлэх ухаан, технологийн үндэсний болон олон улсын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, технологи дамжуулах, нутагшуулах, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, Их сургуулийн түүхэн үйл явдлуудаар музейн сан хөмрөгийг баяжуулах, хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж, нийтийн хүртээл болгох.