Эрдэм шинжилгээ, инновацын газар Төв номын сан

Товч танилцуулга

Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сан нь 1982 онд “НАХЯ-ны ЦДС-ийн номын сан” нэртэйгээр 2000 номын фондтой, 1 номын санчтай байгуулагдаж, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/221 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сан болж өргөжсөн. Төв номын сан нь 19 хүний бүрэлдэхүүнтэй 92,000 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, бакалавр, магистр, докторын эрдмийн ажлаар 9 фонд, 20 уншлагын танхим, 700 гаруй хүний суудалтайгаар үйлчилгээ үзүүлдэг.

Гүйцэтгэх чиг үүрэг

Төв номын сан нь багш, сонсогч, суралцагч, судлаачдыг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах ажлын хүрээнд ном, сурах бичиг эрдэм шинжилгээний өгүүлэл, диссертаци, гарын авлага болон цахим мэдээллийн сан зэрэг өргөн хүрээний эх сурвалжийг бүрдүүлэн ном олгох, буцаан авах, уншлагын танхимаар үйлчлэх лавлагаа, мэдээлэл өгөх, мэдээлэл арга зүйгээр хангах, цахим номын сан, онлайн мэдээллийн сан ашиглах боломжийг бүрдүүлж хэрэглэгчдэд нээлттэй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг нэгж юм.