Эрдэм шинжилгээ, инновацын газар Мэдээллийн технологийн төв

Товч танилцуулга

Мэдээллийн технологийн төв нь Их сургуулийн програм хангамжийн хэрэгцээг судлан шинээр хөгжүүлэх, нэвтрүүлэх, гадаад, дотоод сүлжээний хэвийн ажиллагаа, төлөвлөлт, суурилуулалт, аюулгүй байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

Гүйцэтгэх чиг үүрэг

Их сургуулийн үйл ажиллагаанд дэвшилтэд технологи нэвтрүүлэх нөхцөл боломжийг судлах, мэдээллийн сангийн аюулгүй байдал, серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилах, албан хаагчдын албаны хэрэгцээнд ашиглаж байгаа компьютер түүний дагалдах хэрэгслийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, Олон нийтийн цахим сүлжээ, компьютер түүний дагалдах хэрэгсэл, програм хангамжийн зөв зохистой хэрэглээний талаар Их сургуулийн бие бүрэлдэхүүнд мэдлэг, мэдээлэл олгож, хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.