Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлсэн, захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус тэнхим нь иргэн, захиргаа, зөрчилийн шийдвэрийг гүйцэтгэх, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамжтай, хүний эрх, эрхэм чанарыг дээдлэн хамгаалдаг, шударга ёсыг дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэшсэн албан хаагчийг бэлтгэх, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.