Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлсэн, захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус тэнхим нь Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн салбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэн хамгаалах мэдлэг, чадвар, хандлагатай, хууль, эрх зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх бие бялдар, сэтгэл зүй, ёс зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, мэргэшсэн алба хаагчийг бэлтгэх, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Тэнхимийн профессор-1, ахлах багш -2, багш-2, нууцын номын санч-1, нийт 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.