Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлсэн, захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус тэнхим нь Их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд суралцагчдад мэргэжлийн хичээлээр онолын мэдлэг олгох, практик дадал, ур чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулж, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхлэн явуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.