Сургалтын газар Албаны бэлтгэлийн “Соёмбо” төв

Товч танилцуулга

"Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2026 оны тушаалаар Албаны бэлтгэлийн “Соёмбо” төв нэртэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвд олон улсын хэмжээний спортын мастер цолтой багш-4, Монгол Улсын спортын мастер цолтой багш-11 ажиллаж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг

Цэргийн биеийн тамир, биеийн тамир, эрүүл ахуй, гардан тулаан, усанд сэлэх арга зүй, албаны тусгай хэрэгсэл хичээлүүдийг Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлах ухааны сургууль, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн сонсогч, суралцагч нарт зааж байна. Багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын бие бялдрын чийрэгжилт, түвшин тогтоох шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Мөн хичээлийн бус цагаар спортын секц, дугуйлан хичээллүүлж, тив, дэлхийн аварга, олон улсын оюутны универсиад их наадмууд, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд багш, албан хаагч, сонсогч, суралцагчдыг амжилттай оролцуулдаг.