Сургалтын газар Е-сургалтын институт

Товч танилцуулга

Дотоод хэргийн их сургуулийн 2026 оны Б/133 дугаар тушаалаар Сургалтын газрын харьяа “E-сургалтын институт” байгуулагдсан ба захирал, системийн шинжээч, цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цахим зайн сургалт хариуцсан мэргэжилтэн, багшлах бүрэлдэхүүнтэй. Тус институт нь мэргэжлийн чиглэлийн сургалт зохион байгуулах, цахим сургалтын контент үйлдвэрлэх, сургалтын удирдлага мэдээллийн системийн хөгжүүлэлтийг хариуцан зохион байгуулах гэсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг

Цахим, зайн сургалтын технологийн дагуу бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдтэй хамтран сургалтын удирдлага мэдээллийн нэгдсэн системд суурилан цахим, зайн төрөл бүрийн сургалтыг тасралтгүй зохион байгуулах, сургалтын цахим хэрэглэгдэхүүн, бэлтгэх ажлыг зохион байгуулж, цахим, зайн сургалтын материалыг нэмэгдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, цахим, зайн сургалт стандартын шаардлага хангасан сургалтын програм хангамж, сургалтын орчныг бүрдүүлэх, сайжруулах ажлыг судалгаа шинжилгээнд тулгуурлан үе шаттайгаар зохион байгуулах, Их сургуулийн сургалтын удирдлага мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлж, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг чиг үүрэгтэй.