Онцгой байдлын сургууль

Онцгой байдлын сургууль

Онцгой байдлын сургуулийн анхны суурь 1990 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн НАХЯ-ны сайдын б/49 дүгээр тушаалаар НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд нэг жилийн хугацаатай мэргэжлийн гал сөнөөгч бэлтгэх дамжаа байгуулагдсанаар тавигдсан.

 

Эдийн засаг, нөөц, ар талын тэнхим

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/166 дугаар тушаалаар Онцгой байдлын сургуулийн бүтцэд Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийг профессор, дэд профессор, ахлах багш, багш гэсэн бүтэц, орон тоотой байгуулж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/397 дугаар тушаалаар Онцгой байдлын сургуулийн бүтцэд Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, багш нар томилогдсноор сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байсан түүхтэй.

 

Гүйцэтгэх чиг үүрэг

Улсын нөөцийн удирдлага нь Зөвлөлт Холбоот Улсын туршлага, ахмад мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварт тулгуурлан хөгжиж ирсэн боловч нөөц судлалыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал хангалтгүй байв. Энэ нь Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн бүрэлдэхүүнд Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхим байгуулах үндэс болсон.

Сургалтын хөтөлбөр

Онцгой байдлын сургуулийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрт 40 гаруй хичээлийг төлөвлөн хэрэгжүүлж байгаагаас мэргэжлийн суурь болон мэргэжлийн чиглэлийн 26 төрлийн хичээлийг танхимаар зохион байгуулж байна.

Бүрэлдэхүүний мэдээлэл

  • Тэнхимийн профессор, хурандаа Сосорын Байгалмаа
  • Ахлах багш, дэслэгч Мягмарсүрэнгийн Бадамзаяа
  • Багш, ахмад Цогбаярын Тэмүүлэн
  • Багш, ахмад Нацагдоржийн Одмаа

Албан хаагчид