Эрх зүйн тодорхой тохиолдлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг хуулчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшөлтэй, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэшсэн иргэнийг бэлтгэнэ.
Нийгмийн ухааны тэнхим нь нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний нийгэм дэх байр суурь, харилцаа, үнэт зүйлсийг судлах чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их сургуулийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, тэдгээрийн шалтгаан, үр дагаврыг ойлгох, бодлого боловсруулахад шаардлагатай мэдлэгийг оюутнуудад олгодог. Нийгмийн ухааны тэнхим нь их сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд шинжлэх ухааны ерөнхий суурь агуулгын хичээлийг заах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн, сургалтын үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж байна.