Эрх зүйн тодорхой тохиолдлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг хуулчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшөлтэй, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэшсэн иргэнийг бэлтгэнэ.
Хувийн эрх зүйн тэнхим нь хариуцан зохион байгуулдаг 22 хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцүүлсний үндсэн дээр 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлуулсан бөгөөд тэнхимийн багш нарын 50 хувь нь эрдмийн зэрэг, цолтой, мэргэшсэн хуульчид байна.
Хувийн эрх зүйн тэнхим нь эрх зүйн бакалавр, магистр докторын хөтөлбөрт сургалт зохион байгуулахаас гадна бусад бүрэлдэхүүн сургуулийн бакалаврын түвшний хичээл сургалтыг зохион байгуулдаг.