Захиргааны удирдлагын газар Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс

Товч танилцуулга

Их сургуулийн гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ижил төрөл мэргэжлийн их дээд сургууль, байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийх, олон улсын төсөл, хөтөлбөрт багш, албан хаагч, сонсогч, суралцагчдыг хамруулах, музейн сан хөмрөгийг баяжуулах, Их сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын цахим хуудсыг хариуцан мэдээ, мэдээлэл нийтлэх, цахим сан бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, “Эрдэм” студийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, “Эрдмийн далай” сонинг эрхлэн гаргах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг

Гадаад улсын ижил төрөл, мэргэжлийн их, дээд сургууль, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг хийж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Их сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын цахим хуудсыг хариуцан мэдээ, мэдээлэл нийтлэх, цахим сан бүрдүүлэх, хадгалах.