logo

Ахмад Д.Гэрэлтуяа: Хамтдаа хөгжиж тэмүүлсэн, өөртөө итгэлтэйгээр урагшилж амьдрах зориг нэмсэн томилолт байлаа

Огноо: 2026-04-02

“Эрдмийн далай” сонин “Энхийг сахиулагч” буландаа Нэгдсэн үндэстний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд БНӨСУ Мотобуудлагын XIV ээлжээр амжилттай үүргээ гүйцэтгээд ирсэн ЭШХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан-ахмад Д.Гэрэлтуяаг онцоллоо.

-Таны амрыг эрье. Тухайн нутаг орны нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэхэд ямар байдаг талаар сонирхуулна уу?

-Амрыг эрье. Үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Мотобуудлагын XIV ээлжээр Дотоод хэргийн их сургууль, Дотоодын цэрэг, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах байгууллага гээд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл нийт 69 цэргийн алба хаагч Хубилай, Зэв, Зэлмэ, Арвай, Сүбээдэй баазуудад үүрэг гүйцэтгэсэн. Хэдий цагийн байдал өмнөхтэй харьцуулахад тайван байсан ч алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэсэн. 2025 оны 04, 05 дугаар сард Өмнөд Суданы Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1,500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг цэргийн багийн бүрэлдэхүүн өндөр түвшинд зохион байгуулсан зэрэг цагийн байдал амаргүй өдрүүд байсан ч амжилттай үүргээ гүйцэтгээд ирсэндээ сэтгэл хангалуун байна.

-Та урлаг спортын болон бусад ямар ажил арга хэмжээнд оролцож, амжилт гаргасан бэ?

-Хэдийгээр амаргүй үүрэг хариуцлагатай байгаа ч өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцож, олон дурсамж бүтээлээ. Нэн тэргүүнд эрдэм шинжилгээ судалгааны ажлаа орхилгүй, үүрэг гүйцэтгэх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Мотобуудлагын XIV ээлжид үүрэг гүйцэтгэж буй 850 гаруй алба хаагч, бүрэлдэхүүнийг төлөөлөн амжилттай оролцож, хоёрдугаар шатанд шалгарсан.

“Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэгчийн нэг болж “Эх оронч үндэсний үзэл” сэдэвт илтгэл маань шилдэг 21 илтгэгчийн нэгээр шалгарч, тус хурлын эмхэтгэлд хэвлэгдсэнд баяртай байна.

Батальоны бие бүрэлдэхүүнд хэлэлцүүлсэн “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэл болон “Харилцаа”, “Хандлага” сэдэвт сэтгэл зүйн сургалтуудыг зохион байгуулж, бие бүрэлдэхүүний дунд бүлгийн ярилцлага хийж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн, зайлшгүй шаардлагатай алба хаагчдад ганцаарчилсан зөвлөгөө сургалтыг зохион байгуулсан.

Батальоны соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах үндсэн төлөвлөгөөний дагуу 30 хоногийн хугацаанд байгууллага сурталчлах аяныг олон залуусын дэмжлэгтэйгээр хамтран, удирдан чиглүүлж зохион байгуулж ажилласан маань тод дурсамж үлдээсэн.

Үүрэг гүйцэтгэх хугацаандаа албандаа үнэнч, мэдлэг чадвартай, бүтээлч, чадварлаг, үргэлж хөгжихийн төлөө хичээдэг, зорьдог мөрдэс нэгтэй нөхдөөрөө маш их бахархлаа. Хамтдаа хөгжиж, тэмүүлсэн, өөртөө итгэлтэйгээр урагшилж амьдрах зориг нэмсэн томилолт байлаа.

-Анх ямар шалгуурыг давж энэхүү үйл ажиллагаанд тэнцсэн бэ. Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох зорилго тавьсан алба хаагчдад таны өгөх зөвлөгөө?

-Хамгийн нэгдүгээрт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Хоёрдугаарт, бие бялдар, гуравдугаарт сэтгэл зүйн эрүүл мэндийн шалгалтад тус тус хамрагдана.

Энхийг дэмжих үйл ажиллагаанд явахаар зорьж буй алба хаагчдадаа хэлэх хамгийн чухал зөвлөгөө бол эрүүл мэнддээ анхаарч, боломжтой үедээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж үзүүлж байх хэрэгтэй шүү гэж зөвлөе. Мөн бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах тал дээр бүх л боломжоо дайчлан бэлтгэх хэрэгтэй. Харин та англи хэлтэй бол маш том давуу тал болно.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд олон зүйлийг сурч мэдэж бас ойлгож авсан. Зэвсэгт хүчний төлөөлөл болсон залуус гадаад хэлний тал дээр үнэхээр илүү байсан гэж хэлж болно. Англи хэлнээс гадна 2-3 хэлтэй байгаа нь үнэхээр бахархмаар санагдаж байсан. Энэ нь ЗХЖШ-ын гадаад харилцааны бодлого үнэхээр сайн юм байна гэдэг нь ялгарч байсан. Тэнд үүрэг гүйцэтгэж байгаа залуус орон нутгийн иргэдтэй болон НҮБ-ын олон улсын цэргүүдтэй харьцаж буй байдлаас ажиглагдаж байсан.

-Үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо газардсан сэтгэгдлээ хуваалцана уу?

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж бол яг онгоц газардах мөч байсан. Хамгийн түрүүнд мэдээж гэр бүл, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олныгоо мөн маш их санасан. Хамт олны уур амьсгал, харилцаа хандлага сайхан байхаар ажил руугаа яарах, тэмүүлэх сэтгэл, зүтгэл дүүрэн байдаг. Миний хамт олон энэ бүхнийг надад хангалттай мэдрүүлсэн.

Намайг дэмжсэн Дотоод хэргийн их сургуулийн удирдлага, Эрдмийн хамт олондоо маш их баярлалаа.

Цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал

2026-04-02 өдөр

Бусад мэдээ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ЛХАГВАСҮРЭН БАГШИЙН "КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖИЛГЭЭ СУДЛАЛ", "МӨР" НОМЫН “УНШЛАГЫН ЦАГ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-04
"ОЮУНЫ ЭРЭЛД"  МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Буудлагын аварга шалгаруулах тэмцээн" амжилттай боллоо

2026-06-03
Цагдаагийн хошууч Д.Баттөр:  Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын  15 хөтөлбөрт элсэлт авна

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ АЖИЛЛАЛАА

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙНГ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЭРИЙН АГУУЛГААР САЙЖРУУЛЖ БАЙНА

2026-05-29
ПОСТ ДОКТОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“ХАМТДАА БҮТЭЭЕ – ХАМТДАА ИНЭЭЕ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуульд олон улсын “IELTS” шалгалтын албан ёсны төв нээгдлээ

"ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ АНГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ" ТЭМЦЭЭН БОЛЛОО

2026-05-27
“УНШСАН НОМОО СОЛИЛЦЬЁ, ХАНДИВЛАЯ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төрийн тусгай албан хаагчийн сэтгэц, сэтгэл зүйн онцлог, бэрхшээлийг даван туулах чадвар, дасан зохицохуй” сэдэвт сургалт зохион байгууллаа

2026-05-26
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР У.СҮРЭНЖАВ АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музейн үүсэл хөгжил, шинэчлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2026-05-25
“НОГООН СЭТГЭЛ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ХАМТ ОЛОН МЯНГАН ШИРХЭГ УЛИАС МОД ТАРИЛАА

Элсэгчдээс авах ур чадварын шалгалтын удирдамжийг танилцуулж байна

“ГАМШИГ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-22
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО