✅ Монгол цэргийн музей байгуулагдсаны 60 жилийн ой, "Олон улсын музейн өдөр"-т зориулсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музейн үүсэл хөгжил, шинэчлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
✅ Тус хэлэлцүүлэгт ССАЖЗЯ, Дотоод хэргийн их сургууль, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, ИНЕГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн музейн эрхлэгч, ажилтан, албан хаагчдын төлөөлөл оролцов.
✅ Тус хэлэлцүүлэгт Их сургуулийн музейн эрхлэгч, хошууч Б.Цэцэгмаа “Дотоод хэргийн их сургуулийн музейн үүсэл хөгжил, шинэчлэл, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
✅ Энэ үеэр оролцогч байгууллагуудын дэргэдэх музейн төлөөллүүд тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
✅ Сонирхуулахад, энэ жилийн Олон улсын музейн өдрийг "Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд" сэдвийн дор соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан яриа, ойлголцол, хүртээмжтэй байдал болон энх тайвныг бэхжүүлэх зорилгоор улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.