Дотоод хэргийн их сургуулийн номын сангаас багш, албан хаагчид, сонсогч, суралцагчдын номтой нөхөрлөх соёл, дадал хэвшүүлэх, номоор дамжуулан уншигчдын хичээл сургалт болон танин мэдэхүйн мэдлэг, чадвар олж авах, эерэг хандлага бий болгох, өөрт байгаа ашиглахгүй номоо солилцох, хандивлах зорилгоор “Уншсан номоо солилцъё, хандивлая” өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд номын сангийн уран зохиол, сонин сэтгүүлийн уншлагын танхимын баяжилт хийх, Гадаад хэлний институтийн Бие даан суралцах төвийн сургалтын хэрэглэгдэхүүн болгох зэрэгт тус дэм болох юм.
“Уншсан номоо солилцъё, хандивлая” өдөрлөгт идэвхтэй оролцсон багш, албан хаагч, сонсогч, суралцагчдадаа талархал илэрхийлье.