✅ Дотоод хэргийн их сургууль болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сонсогчдод өнөөдөр /2026.05.26/ “Төрийн тусгай албан хаагчийн сэтгэц, сэтгэл зүйн онцлог, бэрхшээлийг даван туулах чадвар, дасан зохицохуй” сэдэвт сургалт зохион байгууллаа.
✅ Тус сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа, сургалтын албаны мэргэжилтэн, сэтгэцийн эмч Б.Хүсэлтүвшин, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Ц.Нандинцэцэг нар явуулав.
✅ Энэхүү сургалт нь төрийн тусгай албан хаагчийн ажлын онцлогтой холбоотой сэтгэц, сэтгэл зүйн дарамт, стресс, ачааллын талаарх ойлголтыг өгч, хүндрэл, бэрхшээлийг даван туулах, эерэг арга барил, чадварыг хөгжүүлэх, ажлын орчиндоо дасан зохицох арга зүй, ач холбогдлыг таниулахад чиглэснээрээ онцлогтой