logo

Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна

Огноо: 2026-06-03

Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар Сургалтын газрын сургалтын менежер, цагдаагийн хошууч Д.Баттөртэй ярилцлаа.

-Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох Цагдаа, Дотоодын цэрэг, Хил хамгаалах, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээ чиглэлийн 14, Эрх зүйн чиглэлийн 1 нийт 15 хөтөлбөрт элсэлт авна.

-Элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

Манай сургууль нь их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна сургалтын хэлбэр, хөтөлбөрийн онцлогоос хамаарч төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг шаарддаг. Нийтлэг шаардлагад эзэмшсэн боловсролын түвшинг илэрхийлэх гэрчилгээ, дипломын баталгаажилт, элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо, сурлагын голч дүн зэрэг оюутны ерөнхий суурь чадамжийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна.

Тусгай шаардлагад захиалагч агентлаг, байгууллагуудын мэргэжлийн онцлог буюу иргэдийн амар, тайван, аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, гамшиг, осол, болзошгүй аюулаас аврах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн оношлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэнчээр хүчин зүтгэх эх оронч үзэл, сэтгэлгээ бүхий ёс зүй, хандлага, төлөвшил, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна.

Тухайлбал, бие эрхтний зөв хөгжилтэй, биеийн өндөр, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ял шийтгүүлж байгаагүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Энэ жилээс тусгай шаардлагад орсон өөрчлөлт бол элсэгчийн биеийн өндрийг захиалагч байгууллагын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын барим бичгүүдэд заасан харьцааг баримжаалан хөтөлбөр бүрээр ялгамжтай тогтоосон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д заасны дагуу цэргийн сургуулийн сонсогч биеийн гадаргуугийн 25 хувиас бага хэсэгт шивээстэй бол тэнцэхээр заасан. Гэхдээ шивээсний өгүүлэмжийг харахаас гадна богино ханцуйтай цамц өмсөхөд ил харагдахааргүй байх шаардлагыг тавьж байгаа.

-Элсэлтийн журмын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

Бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олон нийтэд хүргэсэн.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн жилд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэхэд баримтлах үндэсний хэмжээний босго оноог тогтоодог. Бид тус босго оноонд баримжаалан хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо хөтөлбөрийн онцлогоос хамаарч 450-500 байхаар ялгамжтай тогтоосон. “Цагдаа судлал”, “Дотоодын цэрэг судлал”, “Мөрдөх алба”, “Кибер гэмт хэрэг судлал”, “Хил судлал”, “Шалган нэвтрүүлэх алба”, “Хил хамгаалалтын инженерийн байгууламж, техник хэрэгслийн ашиглалт”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Аюулгүй байдал”, “Онцгой байдал-гамшиг судлал”, “Шинжлэн магадлах ухаан” хөтөлбөрт хавсарга шалгалтыг Ур чадвараар буюу Бие бялдрын шалгалтаар авна. Элсэгчийг суурь хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, ур чадварын оноогоор эрэмбэлнэ. Ур чадварын шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг элсэлтийн журмаас харах боломжтой. “Нийгмийн ажил”, “Эдийн засаг”, “Сэтгэл судлал”, “Эрх зүй” хөтөлбөрт хавсарга шалгалт нь журмаар тогтоосон хичээл байна. Элсэгчийг 2 шалгалтын нийлбэрээр эрэмбэлнэ. Элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж нь 2024, 2025, 2026 оных байна.

-Дотоод хэргийн их сургуульд элсэх сонирхолтой охид их байдаг. Шинэ хичээлийн жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү?

Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн харьцааны дагуу элсэлтийн хяналтын тоогоо тогтоодог. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх бакалаврын 9 хөтөлбөрт 95 эмэгтэй элсэгч авна. Харин “Хил судлал”, Шалган нэвтрүүлэх алба, “Хил хамгаалалтйн инженерийн байгууламж, техник хэрэгслийн ашиглалт”, “Аюулгүй байдал”, “Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэгч авахгүй. Өөрөөр хэлбэл 2026-2027 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг 15 хөтөлбөрийн 9 хөтөлбөрт нь эмэгтэй элсэгч авна гэсэн үг. Харин Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй элсүүлэн авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог тул хүйс заагаагүй.

-Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм.

Энэ жилийн нэг онцлог нь бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж тэнцсэн тухай мэдэгдэл авснаас хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.

Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд элсэгчийг ДХИС-д элсэхээс татгалзсан гэж үзэж, жагсаалтад байгаа дараагийн бүртгүүлэгчдэд элсэх эрхийг шилжүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл тогтоосон хугацаанд элсэх эрхээ баталгаажуулсан элсэлгч нэмэлт шалгалтад хамрагдах эрхтэй болно гэсэн үг.

Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн пэйж хуудсанд болон элсэлтийн цахим бүртгэлийн системийн журам, элсэгчдэд зориулсан зөвлөмж гэсэн хэсгүүдэд байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Иргэд элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

Элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн elselt.uia.gov.mn цахим хуудасны “Бүртгүүлэх” хэсэгт хандаж бүртгүүлэх боломжтой.

-Цахим бүртгэл бүртгүүлэхэд иргэн юуг анхаарах вэ?

Иргэн зөвхөн нэг л хөтөлбөрийг сонгож бүртгүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гарч элсэгчдийг эрэмбэлэхээс өмнө бүртгүүлсэн хөтөлбөрөө солих боломжтой. Оноо гарсны дараа хөтөлбөр солих боломжгүй. Харин хяналтын тоо гүйцээгүй хөтөлбөрт нэмэлтээр хөтөлбөр хамаарахгүй дахин эрэмбэлэх зохицуулалтыг тусгасан байгаа. Бүртгэлийн системд бүртгүүлэхийн өмнө журам болон заавартай маш сайн танилцаж мэдээллээ үнэн зөв оруулах ёстой. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн байгууллагуудын мэдээллийн санд байгаа өөрийн хувийн мэдээллийг төрийн байгууллагын мэдээллийн системд хооронд дамжуулан ашиглах болон элсэлтийн журамд заасан дараах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

-Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр; /ТТАХНЭ-д шинжилгээ, үзлэгт ороход/

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх сорилын хураамж; /тухайн бодисын тест/

- Гэнэтийн ослын даатгалын төлбөр;

- Сургалтын удирдлага, мэдээллийн систем ашиглалтын төлбөр;

- Aнгли хэлний хичээлийн хэрэглэгдэхүүний төлбөр;

-Цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал; /хээрийн дүрэмт хувцас, аранз, ор хөнжлийн даавуу зэрэг бусад эд зүйл/

-Элсэгчдэд хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, болзол шалгуурын талаар мэдээлэл өгнө үү.

-Тус их сургууль нь нийгмийн хариуцлага, хүний нөөцийн бодлого болон боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд сурлагын амжилттай болон зорилтот бүлгийн элсэгчдэд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр элсэлтийн журамд тусгасан. Тухайлбал,

-Төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан алба хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд.

-ДХИС болон захиалагч байгууллагад ажиллаж байгаа алба хаагчийн энэ журмын 2 дугаар бүлэгт заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан хүүхдийг.

-Эрх зүйн хөтөлбөрт элсэгч суурь хичээлд 800 оноотой бол сургалтын төлбөрөөс 1 жил чөлөөлөх.

-ДХИС-ийн харъяа Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн хөтөлбөрт амжилттай суралцсан төгсөгчийг тухайн мэргэжлийн хөтөлбөрт нэмэлт шалгалтгүйгээр шууд элсүүлэх.

-Боловсролын яамнаас тогтоосон “Математик”, “Нийгэм судлал”, “Англи хэл”, “Монгол хэл”-ний олон улсын болон улсын олимпиад болон спортоор тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1-ээс 3-р байр эзэлсэн бүртгүүлэгчдэд тус тус хөнгөлөлт үзүүлэхж болохоор тусгасан байнаа.

Хөнгөлөлтөд хамрагдах элсэгчид нь элсэлтийн журмын 2 дугаар бүлгийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх ёстой.

-2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар тодорхой хариулт өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

2026-06-03 өдөр

Бусад мэдээ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ЛХАГВАСҮРЭН БАГШИЙН "КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖИЛГЭЭ СУДЛАЛ", "МӨР" НОМЫН “УНШЛАГЫН ЦАГ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ДЭД ПРОФЕССОР, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ЛХАГВАСҮРЭН БАГШИЙН "КРИМИНАЛИСТИКИЙН ШИНЖИЛГЭЭ СУДЛАЛ", "МӨР" НОМЫН “УНШЛАГЫН ЦАГ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-04
"ОЮУНЫ ЭРЭЛД"  МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ОЮУНЫ ЭРЭЛД" МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-04
"Буудлагын аварга шалгаруулах тэмцээн" амжилттай боллоо

"Буудлагын аварга шалгаруулах тэмцээн" амжилттай боллоо

2026-06-03
Цагдаагийн хошууч Д.Баттөр:  Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын  15 хөтөлбөрт элсэлт авна

Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна

2026-06-03
БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ АЖИЛЛАЛАА

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ АЖИЛЛАЛАА

2026-06-03
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙНГ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЭРИЙН АГУУЛГААР САЙЖРУУЛЖ БАЙНА

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙНГ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЭРИЙН АГУУЛГААР САЙЖРУУЛЖ БАЙНА

2026-05-29
ПОСТ ДОКТОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ПОСТ ДОКТОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-05-29
“ХАМТДАА БҮТЭЭЕ – ХАМТДАА ИНЭЭЕ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХАМТДАА БҮТЭЭЕ – ХАМТДАА ИНЭЭЕ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-29
Дотоод хэргийн их сургуульд олон улсын “IELTS” шалгалтын албан ёсны төв нээгдлээ

Дотоод хэргийн их сургуульд олон улсын “IELTS” шалгалтын албан ёсны төв нээгдлээ

2026-05-29
"ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ АНГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ" ТЭМЦЭЭН БОЛЛОО

"ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ АНГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ" ТЭМЦЭЭН БОЛЛОО

2026-05-27
“УНШСАН НОМОО СОЛИЛЦЬЁ, ХАНДИВЛАЯ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УНШСАН НОМОО СОЛИЛЦЬЁ, ХАНДИВЛАЯ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-27
“Төрийн тусгай албан хаагчийн сэтгэц, сэтгэл зүйн онцлог, бэрхшээлийг даван туулах чадвар, дасан зохицохуй” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Төрийн тусгай албан хаагчийн сэтгэц, сэтгэл зүйн онцлог, бэрхшээлийг даван туулах чадвар, дасан зохицохуй” сэдэвт сургалт зохион байгууллаа

2026-05-26
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР У.СҮРЭНЖАВ АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР У.СҮРЭНЖАВ АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2026-05-26
“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2026-05-26
“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музейн үүсэл хөгжил, шинэчлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музейн үүсэл хөгжил, шинэчлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2026-05-25
“НОГООН СЭТГЭЛ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НОГООН СЭТГЭЛ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-25
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ХАМТ ОЛОН МЯНГАН ШИРХЭГ УЛИАС МОД ТАРИЛАА

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ХАМТ ОЛОН МЯНГАН ШИРХЭГ УЛИАС МОД ТАРИЛАА

2026-05-25
Элсэгчдээс авах ур чадварын шалгалтын удирдамжийг танилцуулж байна

Элсэгчдээс авах ур чадварын шалгалтын удирдамжийг танилцуулж байна

2026-05-25
“ГАМШИГ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ГАМШИГ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-22
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

2026-05-22