Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Паралимпын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг тамирчин” боллоо.
Манай тамирчин аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялж эх нутгийн дэвжээнд алтан медаль хүртлээ. Түүний тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь алтан медаль юм.
Танд Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн хамт олон халуун баяр хүргэж байна.