Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэргэдэх “Экологийн аюулгүй байдал судлал” клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүгийн процессын эрх зүйн тусгай ангийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Цагдаагийн сургууль, Хууль зүйн сургуулийн сонсогч, оюутнаас бүрдсэн 7 баг оролцож, мэдлэг чадвараа сорьсон юм. Тэмцээнд оролцогчдыг мөрдөн шалгах ажиллагаа сэдэвт контент, эрүүгийн процессын эрх зүйн сорил, зохиомол өгөгдөлд хууль зүйн дүгнэлт өгөх, цагийн байдал өгч шийдвэр гаргалтыг харах, эрүүгийн процессын эрх зүйн хэлбэр үйлдүүлэх, хууль хэрэглээний чадвар шалгах зэрэг 5 үе шаттай даалгавруудын нийлбэр дүнгээр аваргуудаа шалгарууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд Цагдаагийн сургуулийн 334 дамжааны Ц.Төгөлдөр ахлагчтай "Сортоо" баг, дэд байранд Хууль зүйн сургуулийн 232 дугаар дамжааны Д.Чимидлхам ахлагчтай “Очир” баг, гутгаар байранд тус сургуулийн 231 дүгээр дамжааны Э.Номинжин ахлагчтай “Таван-Эрдэнэ” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна.
Тэмцээнд амжилттай оролцсон сонсогч, суралцагчдадаа амжилт хүсье