✅ Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд Их Британийн “EF EFEKTA” боловсролын группийн ерөнхийлөгч Питер Бурман тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.06.10/ Их сургуулийн байрлалд хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
✅ Энэхүү санамж бичгийн хүрээнд Дотоод хэргийн их сургуульд хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний цахим сургалтын платформыг нэвтрүүлэх, сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг орчин үеийн дэвшилтэт, шинэлэг арга технологийн тусламжтайгаар дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.
✅ Хамтын ажиллагааны хүрээнд “EF EFEKTA” боловсролын группийн үйл ажиллагаа хариуцсан захирал Аманда Жерлингер өнөөдрөөс эхлэн Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтийн багш, албан хаагчдад хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний цахим платформыг ашиглах арга зүйн сургалтыг зохион байгуулж эхэллээ