✅ Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, докторант, багш, суралцагчдын онолын мэдлэгийг гүнзгийрүүлэх, судалгааны арга зүйн зөвлөгөө өгөх, хийж буй судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор “Докторантын индэр” хөтөлбөрийг зохион байгуулж байна.
✅ Энэ удаагийн үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Франц Улсын Ази судлалын төвийн Ерөнхийлөгч Арно Левө оролцож, “Судалгааны объектыг дахин тодорхойлох нь: Хууль сахиулах байгууллагын сургалтын институцийн судалгааны шинэ чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, судлаачидтай санал бодлоо солилцлоо.
✅ Өнөө үед дэлхий дахины аюулгүй байдлын орчин маш хурдтай өөрчлөгдөж байна. Уламжлалт болон шинэ төрлийн аюул занал хоорондоо холбогдож, илүү төвөгтэй болж байгаа нь хууль сахиулах байгууллагын ажил, хүний нөөцийн бэлтгэл, сургалтын тогтолцоонд шинэ, өндөр шаардлага тавьж байна. Ийм нөхцөлд дэлхийн олон орны тэргүүлэх сургалтын байгууллагууд зөвхөн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байхаа больж, харин мэдлэг бүтээдэг, шинэ санаа гаргадаг, төрийн бодлогод хувь нэмэр оруулдаг судалгааны төв болон хөгжих чиглэл рүү шилжиж байна.
✅ Ижил төрлийн их дээд сургуулиуд сургалт, судалгааны чиглэлээ шинэ нөхцөл байдалд нийцүүлэн дахин тодорхойлж, зөвхөн мэргэжлийн ур чадвар олгохоос гадна шинэ төрлийн эрсдэл, аюул заналыг даван туулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих, төрийн болон байгууллагын чадавхыг сайжруулахад чиглэсэн өргөн хүрээний судалгаа хийж байгааг хэлэлцүүлгийн явцад тэмдэглэлээ.
✅ Доктор (Ph.D) Арно Левө энэ өөрчлөлтийг тайлбарлахдаа судалгааны объектыг дахин тодорхойлох шаардлага үүсгэж буй гурван гол өөрчлөлт, долоон чиг хандлагын талаар дурдсан төдийгүй энэ нь хууль сахиулах байгууллагын сургалт, судалгааны ирээдүйн хөгжлийн чиг баримжааг тодорхойлох чухал үндэс болж байгааг онцоллоо.