Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Гэмт явдал судлал” докторын сургалтын хөтөлбөрийг 2023 онд 5 жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн. Тус хөтөлбөрийн ахиц дэвшлийн тайланг БМИҮЗ-өөс ирүүлсэн 7 шалгуур, 30 зөвлөмжийн дагуу бичиж хүргүүлсний дагуу өчигдөр /2026.06.10/ шинжээчдийн баг үнэлгээ хийж ажиллалаа.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн шинжээчдийн баг өмнөх магадлан итгэмжлэлийн хүрээнд өгсөн зөвлөмжийн дагуу ахиц дэвшлийн тайлан, нотломжуудтай танилцан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж, магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлт гаргалаа.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь сургалтын чанар, агуулга, орчин, багшлах боловсон хүчин, төгсөгчдийн ур чадвар, хэрэгцээ, шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлдэг бөгөөд боловсролын байгууллагын тасралтгүй хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. Сургалтын чанар, хөтөлбөрийн хөгжлийг тасралтгүй сайжруулахад хамтран ажилласан багш, албан хаагч, төгсөгч, сонсогч, суралцагчдадаа амжилт хүсье