📌 Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд боллоо.
Тус тэмцээний эмэгтэй -57кг жинд Цагдаагийн сургуулийн 314 дүгээр дамжааны сонсогч, спортын мастер Ц.Алтанцоож огцом өргөлтөөр 61 кг, түлхэлтэй өргөлтөөр 75 кг өргөж нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна.
📌 Тэмцээнд Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах дасгалжуулагч-багш, хурандаа Э.Содномпилжээ дасгалжуулан оролцлоо.
📌 Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн тэмцээндээ амжилттай оролцсон танд баяр хүргэж, амжилт хүсье.