📌 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар баталсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2024–2027 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд Дотоод хэргийн их сургууль эрүүл мэндийн чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.
📌 Тус ажлын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу их сургуулийн багш, алба хаагч, ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт үе шаттайгаар хамруулж эхэллээ. Энэ удаад нэгдүгээр ээлжид 80 гаруй хүнийг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд их сургуулийн байрлалд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулсан байна.
📌 Үзлэгийн хүрээнд оролцогчдод 6 төрлийн оношилгоо, шинжилгээ хийж, 5 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав. Ингэснээр эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.