📌 Монгол генералуудын 82 жилийн ойн өдрийг угтан Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн сан хөмрөгт байгаа 44 генералын 115 ном, сурах бичгээр үзэсгэлэн гаргалаа.
📌 Тус үзэсгэлэнд НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор, Дотоод хэргийн их сургуулийн “Эмерит профессор”, дэслэгч генерал Ш.Арвай, хурандаа генерал Ж.Авхиа, хошууч генерал А.Думбурай, Бригадын генерал Т.Хүрэлбаатар нарын эрдмийн бүтээлийг дэлгэн сонирхуулж байна.