Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн нэрэмжит “100 буудалт даамны багийн аварга шалгаруулах” тэмцээн боллоо.
Тэмцээнд ДХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 12 багийн 60 орчим тамирчин оролцож, багийн дүнгээр тэргүүн байранд суралцагч Д.Цогбадрах ахлагчтай Хууль зүйн сургуулийн баг, дэд байранд дэд түрүүч Б.Ган-Очир ахлагчтай Ахлагчийн мэргэжлийн боловсролын сургуулийн баг, гутгаар байранд сонсогч Б.Дашцэрэн ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг шалгарлаа.
Ширээний аваргуудаар хувийн амжилтаар:
1-р ширээнд Цагдаагийн сургуулийн 311 дүгээр дамжааны сонсогч Б.Жавхлан
2-р ширээнд Ахлах сургуулийн 11б ангийн сурагч Я.Мянган-Эрдэнэ
3-р ширээнд Онцгой байдлын албаны сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Н.Мөнхбат
4-р ширээнд буюу эмэгтэй төрөлд: Хууль зүйн сургуулийн 241 дүгээр дамжааны суралцагч Д.Урангоо
5-р ширээнд буюу эмэгтэй төрөлд Хууль зүйн сургуулийн 243 дугаар дамжааны суралцагч Б.Жанбота нар шалгарсан амжилттай байна.
Тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд Монгол даамын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, улсын шүүгч, даамны спортын олон улсын мастер Ц.Эрдэмбилэг, ДХИС-ийн “Төгс ухаан” шатар, даамны клубын тэргүүн, цагдаагийн дэд хурандаа Д.Дэмбэрэл нар ажиллалаа.
Тэмцээний үеэр шатар, даамны “Төгс ухаан” клубээс даамны спортыг хөгжүүлж, дэлгэрүүлэх зорилгоор ширээ тус бүртээ түрүүлсэн тамирчин бүрд “100 буудалт даам” болон хөлөг гардууллаа.