✅ Дотоод хэргийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний 800 оноотнууд тодорлоо.
✅ Тус сургуулийн 12А ангийн суралцагч Б.Болор олон улсын SAT шалгалтад 780 оноо авч, 12B ангийн суралцагч Б.Оюу-Эрдэнэ 770 оноо авсан амжилтаараа математикийн хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээг 800 оноотой дүйцүүлэн тооцуулжээ.
✅ Олон улсын жишиг шалгалтад өндөр оноо авч сургуулийнхаа нэр хүндийг өргөсөн суралцагчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөв.