Дотоод хэргийн их сургууль, Дотоодын цэргийн штаб, хамтран “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангахад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай Дотоодын цэргийн харилцан хамтын ажиллагаа: онол, практикийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.04.17/ Их сургуулийн Төв номын санд зохион байгууллаа.
Хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Дотоодын цэргийн анги, байгууллагууд, мөн тус Их сургуулийн эрдэмтэн багш, судлаач, сонсогч, оюутнуудын төлөөлөл өргөнөөр оролцож эрдэмтэн судлаач, практик байгууллагын алба хаагч, ажилтнуудаас ирүүлсэн 40 гаруй эрдэм шинжилгээний илтгэлүүдээс шалгарсан дараах 8 илтгэлийг хэлэлцүүлэв.
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бригадын генерал Т.Хүрэлбаатар Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, дотоодын цэргийн харилцан хамтын ажиллагааны түүхэн туршлага,
ЗХЖШ-н Захиргааны удирдлага төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Баттүвшин Монгол Улсын төрөөс үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын талаар баримталж буй бодлого, хөгжлийн чиг хандлага
Дотоодын цэргийн штабын дарга, доктор (Ph.D), хурандаа Н.Лхагвасайхан Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, дотоодын цэргийн үүрэг оролцоо
ОБЕГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор (Ph.D), дэд профессор хурандаа Д.Сэржмядаг Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх: гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын оролцоо, анхаарах асуудал
ЦЕГ-н Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Амаржамц, Э.Дашгаадан Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангах төрийн цэргийн болон дотоодын цэрэг, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хүрээнд аюултай ачаа тээвэрлэлт
ТЕГ-ын ҮТИС-ийн доктор (Ph.D), П.Уянга, магистрант Д.Очирбат Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх: нарко-терроризмын аюул, занал
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, докторант, хошууч Э.Жамбалрагчаа Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоо
ДХИС-н Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Г.Мэндбаяр Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд Дотоодын цэргийн үүрэг оролцоо сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн.
Тус эрдэм шинжилгээний хурлаар Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны онол, практикийн чиг хандлагыг тодорхойлсон юм.
Мөн тулгамдаж буй асуудлуудыг олон өнцгөөс хэлэлцэх, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлоход чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцсэн, онол, практик хосолсон хурал болсныг хуралд оролцогчид онцоллоо.