
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.
Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.
Монгол улсын аюулгүй байдлын салбарын анхдагч коллеж болно.
Удирдлагын академи нь цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, давтан, мэргэшүүлэн сургах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. “Хууль сахиулах удирдлага”-ын магистр, доктор, “Цагдаагийн стратеги”, “Хилийн стратеги”, “Онцгой байдлын стратеги”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги” хөтөлбөрийн магистрын зэрэг олгох сургалтыг өдөр, улирлаар мөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтанд зориулсан богино хугацааны сургалтуудыг тусгайлан батлагдсан удирдамж, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг. Тус удирдах албан тушаалтны сургалтын хөтөлбөрүүд нь 83% магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 8 анги, 1 лекцийн заал, Шуурхай удирдлагын төв, Системийн инженерчлэлийн танхим, Хурандаа танхим, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн нэрэмжит “Аюулгүй байдал судлал”-ын танхимуудыг шинэчлэн тохижуулж, суралцагчдад суралцах таатай орчныг бүрдүүлсэн.
1. Хилийн удирдлага, стратегийн тэнхим 2. Цагдаагийн удирдлага, стратегийн тэнхим 3. Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхим 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн тэнхим 5. Удирдахуйн ухаан, аюулгүй байдлын удирдлага, стратегийн тэнхим
• Хилийн стратеги магистр “103903” • Цагдаагийн стратеги магистр “103208” • Онцгой байдлын стратеги магистр “103210” • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги магистр “103209” • Хууль сахиулах удирдлага магистр “103912” • Хууль сахиулах удирдлага доктор “10320103”
• Захирал, Дангаа Эрдэнэбаатар доктор (Ph.D), профессор, • Докторын зэрэгтэй багш, алба хаагчдын тоо: 9 • Магистрын зэрэгтэй багш, алба хаагчдын тоо: 8