
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.
Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.
Шинжлэн магадлах ухааны сургууль нь Криминалистикийн шинжилгээний тэнхим, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхим гэсэн бүтэцтэйгээр Захирал,Захиралын ажлын албанд Сургалтын арга зүйч, Дамжааны захирагч- багш , Лаборант , Профессор , Ахлах багш , Багш орон тоотойгоор сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажил хослуулан явуулж байна.
Тус сургууль нь Криминалистикийн шинжилгээний тэнхим, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимүүдэд Шинжлэн магадлах ухаан бакалавр, магистр, докторын шаталсан хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Захирал, доктор (Ph.D) Батхүүгийн Номин, Доктор 2, Магистр 15, Бакалавр 2