logo
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН  АЛБАНЫ СУРГУУЛЬ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛЬ

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.

Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.

Бидний тухай

Товч танилцуулга:

Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлсэн, захиалагч байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус сургууль нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал судлал”-ын бакалаврын түвшний хөтөлбөрөөр МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН бөгөөд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”-ийн магистр, докторын ахисан түвшинд мэргэжлийн 4 тэнхим, салбарын эрдэмтдээс бүрдсэн Профессорын судалгааны багийг түшиглэн олон улсын стандартад нийцсэн анги, танхим, кабинет, лабораторитойгоор сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Хамтын ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, салбар нэгж, ОХУ-ын Томскийн Улсын их сургуулийн Новосибирскийн хууль зүйн дээд сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэл судлалын тэнхим, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиник, Залуу судлаач, Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн нийгэмлэг, JCI ЭКО байгууллага, Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Баярлалаа, Хөөрхөн зүрхнүүд, Бодь зул зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.

Гүйцэтгэх чиг үүрэг:

Монгол Улсын дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах, захиалагч байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх чиг үүрэг бүхий Сургалт судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь: • Их сургуулийн нэгдсэн бодлого, стратегийн зорилтыг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангах; • Мэргэжлийн Иргэний шийдвэр гүйцэтгэл, Нийгмийн ажил, сэтгэл зүй, Аюулгүй байдал, Ял эдлүүлэх эрх зүйн тэнхим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал Профессорын судалгааны багийг түшиглэж, багшлах бүрэлдэхүүний эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ахиц гаргаж, мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэх; • Захиалагч байгууллагын хүний нөөцийн бодлого, эрэлт хэрэгцээ, үндэсний болон олон улсын сатндартад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал судлал” хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж, хөтөлбөрт тасралтгүй сайжруулалт хийх; • Материаллаг баазыг бэхжүүлж, таатай орчныг бүрдүүлэн сонсогч, суралцагчдын манлайллыг нэмэгдүүлэх; • Сахилга, ёс зүй, дэг журам, албаны бэлэн байдал, аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтыг баримтлах; • Гадаад болон дотоодын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, биелэлтийг хангаж ажиллах;

Сургалтын хөтөлбөр:

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН хөтөлбөрөөр бакалаврын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээд боловсролтой, бүрэн дунд боловсролтой алба хаагчдад зориулсан 3 болон 4 жилийн эчнээ сургалтыг 300 гаруй сонсогч, суралцагчтай. Бакалавр “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ” 103202 “НИЙГМИЙН АЖИЛ” 092301 “АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛ” 103801 Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал профессорын судалгааны баг, мэргэжлийн тэнхимийг түшиглэж, магистр, докторын сургалтыг 30 гаруй суралцагчтайгаар эрхлэх явуулж байна. Магистр “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ” 103202 Доктор “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ” 103202

Бүрэлдэхүүний мэдээлэл

Алба хаагчид практик байгууллага болон боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багшлах бүрэлдэхүүний 35 хувь эрдмийн зэрэг, цолтой мэргэшсэн, судлаачдаас бүрдсэн.