logo
ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ

ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.

Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.

Бидний тухай

Товч танилцуулга:

Онцгой байдлын сургуулийн анхны суурь НАХЯ-ны сайдын 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд нэг жилийн хугацаатай мэргэжлийн гал сөнөөгч бэлтгэх дамжааны сургалтыг явуулж эхэлснээр тавигдсан. 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 19/А/39 дүгээр тушаалаар Их сургуулийн бүтцэд Онцгой байдлын сургуулийг байгуулснаар үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна. Гал түймэртэй тэмцэх албаны тэнхим, Гамшгаас хамгаалах албаны тэнхим, Эдийн засаг, нөөц, ар талын тэнхим гэсэн 3 нэгжтэй.

Гүйцэтгэх чиг үүрэг: /бүтцийн нэгжийн тухайд/

- Монгол Улсын хууль, үндэсний аюулгүй байдал, салбарын хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, зорилго, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлон тогтмол шинэчилдэг. - Бакалаврын стандарт шаардлагад нийцүүлэн хичээлийн бүтэц, багц цаг, суралцахуйн үр дүнг тодорхойлж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлдэг. - Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг тогтмол үнэлж, дотоод чанарын тогтолцоогоор дамжуулан тасралтгүй сайжруулалт хийдэг. - Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг бодитоор хэмжих үнэлгээг хэрэгжүүлж, үр дүнд тулгуурлан сургалтын чанарыг дээшлүүлдэг. - Багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, судалгаа, инновацид суурилсан арга зүйг нэвтрүүлэн гүйцэтгэлийг үнэлдэг.

Сургалтын хөтөлбөр:

- Онцгой байдал-Гамшиг судлал бакалавр, магистр, доктор, - Эдийн засаг, нөөц, ар тал хангалт бакалавр

Бүрэлдэхүүний мэдээлэл:

Монгол Улсын Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах чадвар эзэмшсэн, эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжлийн багшлах бүрэлдэхүүн ажилладаг. Нийт бүрэлдэхүүний 27,7 хувийг докторын, 55,5 хувийг магистрын зэрэгтэй багш, албан хаагчид эзэлдэг.