
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.
Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.
Дотоод хэргийн их сургуулийн “ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ” нь захирал-1, сургалтын арга зүйч-2, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн-1, дамжааны захирагч-багш-1, лаборант-3, тэнхимийн профессор-3, дэд профессор-3, ахлах багш-12, багш-21, нийт 47 багш, албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
• “Эрх зүй”-н бакалавр, магистр, докторын хөтөлбөр
• Хууль зүйн сургуулийн захирал доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ш.Ариунбилэг • Тус сургууль нь докторын зэрэгтэй-10, магистрын зэрэгтэй-29, бакалаврын зэрэгтэй-3 нийт 42 багш, албан хаагчтай.
• Нийтийн эрх зүйн тэнхим • Хувийн эрх зүйн тэнхим • Нийгмийн ухааны тэнхим