logo
ХИЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛЬ

ХИЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛЬ

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.

Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.

Бидний тухай

Бидний тухай

Хилийн албаны сургууль мэргэжлийн 6 тэнхим, 7 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх, бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн боловсролын түвшинд хөрвөх боломжтой шинэ мэргэжлүүдээр сургалтын агуулга хэлбэрийг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хилийн албаны сургуулийн тэнхимүүд:

- Хилийн албаны тэнхим; - Хилийн боомтын аюулгүй байдал-Шалган нэвтрүүлэх албаны тэнхим; - Цэргийн хэргийн тэнхим; - Ар тал, эдийн засгийн тэнхим; - Инженер, техникийн тэнхим; - Мэдээлэл технологийн тэнхим;