logo
ЦАГДААГИЙН СУРГУУЛЬ

ЦАГДААГИЙН СУРГУУЛЬ

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар байгуулагдсан.

Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, мэргэшүүлэн сургах зорилготой ажиллаж байна.

Бидний тухай

Товч танилцуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 17 дугаар тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, анхан шатны үндсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Тус сургууль нь жилд дунджаар 1300 гаруй офицер, ахлагч, сонсогч, суралцагчдыг бэлтгэн гаргаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнээр ханган ажиллаж байна.

ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН ЗОРИЛГО

Ёс зүйтэй Монгол цагдааг бэлтгэх эрдэм судлалын үндэсний төв байна.

Сургалтын хөтөлбөр:

Докторын хөтөлбөр: • Гэмт явдал судлал Магистрын хөтөлбөр: • Гэмт явдал судлал • Цагдаа судлал • Эдийн засгийн аюулгүй байдал судлал • Кибер гэмт хэрэг судлал Бакалаврын хөтөлбөр: • Цагдаа судлал • Мөрдөх алба • Дотоодын цэрэг судлал • Кибер гэмт хэрэг судлал

Бүрэлдэхүүний мэдээлэл

• Цагдаагийн сургуулийн захирал, Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн захирагч, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар • Тус сургуульд нийт 65 багш, алба хаагч ажиллаж байна. Үүнээс:  17 хувь нь доктор (Ph.D)  80 хувь нь магистрын зэрэгтэй  3 хувь нь бакалаврын зэрэгтэй

Цагдаагийн сургуулийн тэнхим:

• Цагдаагийн эрх зүйн тэнхим • Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим • Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим • Мөрдөх арга зүйн тэнхим • Гүйцэтгэх ажлын тэнхим • Замын цагдаагийн тэнхим • Дотоодын цэргийн албаны тэнхим

Профессорын судалгааны баг:

• Цагдаа судлалын профессорын судалгааны баг • Эрүүгийн эрх зүй судлалын профессорын судалгааны баг • Гэмт явдал судлалын профессорын судалгааны баг • Гүйцэтгэх ажил судлалын профессорын судалгааны баг • Эрүүгийн процессын эрх зүйн судлалын профессорын судалгааны баг • Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын профессорын судалгааны баг • Эдийн засгийн аюулгүй байдал судлалын профессорын судалгааны баг

Цагдаагийн сургуулийн клуб:

• Цагдаа судлал клуб • Хууль сахиулагч клуб • Экологийн аюулгүй байдал судлал клуб • Гэмт явдал судлал клуб • Мэргэн буудагч клуб • Цагаан арслан клуб • Мөрдөгч клуб • Зохицуулагч клуб • Тактик клуб