L O A D I N G
logo
"Оюуны индэр" эрдэм шинжилгээний хурал болно

"Оюуны индэр" эрдэм шинжилгээний хурал болно

  • Nov 01, 2021
   Дотоод хэргийн их сургуулиас  их дээд сургуулийн оюутан, сонсогч, суралцагчдын  судалгаа, шинжилгээний ажил эрхлэх сонирхол, санал санаачилгыг дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг төлөвшүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, дүгнэлт саналыг нийтэд хүргэж сурталчлах зорилгоор "Оюуны индэр" эрдэм шинжилгээний хурлыг "Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа-Хүний эрх" сэдвээр  зохион байгуулах гэж байна.  
     Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Дотоод хэргийн их сургуулиас  төрж гарсан Монгол Улсын Хууль зүйн салбарын нэрт эрдэмтэн А.Лхагвын хөдөлмөр, бүтээлийг алдаршуулах, хойч үе, залуу судлаачид түүгээр бахархах үзлийг бий болгон, нийгэм эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг нээн илрүүлэх, шийдвэрлэх оновчтой арга замыг эрэлхийлсэн судалгааны дүгнэлт, саналыг тусгаж олны хүртээл болгох  ач холбогдолтой юм. 
  
      Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын хууль зүйн их, дээд сургуульд суралцаж буй  оюутан, сонсогч, суралцагчид оролцох боломжтой.  Илтгэлийг 11-р сарын 16-ны 17:00 цагаар тасалбар болгон jagaajambaa@gmail.com, baatarmunkhbaatar@gmail.com цахим хаяг, хэвлэмэл хэлбэрээр Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхим 334 тоот өрөөнд хүлээн авна. Холбоо барих утас: 96040792, 99027860
     Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг  манай Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудаснаас аваарай. Амжилт хүсье.